Азийн орнуудын ХУАҮТ-ын ерөнхийлөгч айлчилна

Хуучирсан мэдээ: 2012.08.01-нд нийтлэгдсэн

Азийн орнуудын ХУАҮТ-ын ерөнхийлөгч айлчилна

Ази номхон далайн бүс нутгийн Худалдаа аж үйлдвэрийн танхимын нэгдсэн холбооны Ерөнхийлөгч Бенедикто.В.Юүжүйко өнөөдрөөс эхлээд наймдугаар сарын 5-ныг хүртэл Монгол Улсад албан ёсны айлчлалаа хийх тухай МҮХАҮТ-аас мэдээлж байна. Уг Айлчлалын бүрэлдэхүүнд Хонг Конг, Тайвань, Энэтхэг, Филиппин, Пакистан зэрэг орнуудын төлөөлөгч ирэх ажээ.

Ази, Номхон далайн орнуудын хамтын ажиллагааг дэмжих зорилгоор бизнес уулзалтыг төлөөлөгчид маргааш МҮХАҮТ-д зохион байгуулах юм байна. Үүнд мэдээллийн технологи, үл хөдлөх хөрөнгө, бэлэн хувцас, амралтын газар, бөөний болон жижиглэнгийн худалдаа, тос, хийн үйлдвэрлэлийн хяналт шалгалт, уул уурхай, тээвэр зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг МҮХАҮТ-ын гишүүн байгууллагууд оролцох боломжтой ажээ.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж