Х.Болор-Эрдэнэ: ”72 цаг” кино намар гарна | News.MN

Х.Болор-Эрдэнэ: ”72 цаг” кино намар гарна

Хуучирсан мэдээ: 2010.05.13-нд нийтлэгдсэн

Х.Болор-Эрдэнэ: ”72 цаг” кино намар гарна

Сэтгэлгээний богино өгүүллэгийн "Нүцгэн шөнө", "Зүрхэнд үйлдвэрлэв", "Диваажингийн хоригдлууд", "Би, бид хоёр" номоороо уншигчдын танил болсон Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн, “Алтан-Өд” наадмын тэргүүн шагналт зохиолч Х.Болор-Эрдэнэ "Хорин жилийн дараа", "Муу залуу" нэртэй туужийн хоёр номоо хэвлүүлэн гаргажээ.
Энэхүү номын нээлт өнөөдөр 17 цагт “Интер ном” дэлгүүрт болох гэж байна. Энэ талаар Х.Болор-Эрдэнээс тодрууллаа.

-Юуны өмнө хоёр номоо өлгийдөн авсанд баяр хүргэе. Таны номын өмнөтгөл их анхаарал татлаа?
-Баярлалаа. Тийм ээ, миний  номнуудын өмнөтгөлийг хэн нэгэн алдартан биш, уншигчид бичиж өгсөн нь сонирхол татаж байгаа байх. Энэхүү туужийн номнууд цахим уншигчдын талархлыг хүлээсэнд сэтгэл өег байна. “Муу залуу” тууж маань “72 цаг” кино болж байгаа. Одоогоор зураг авалтаа хийж байна. Ирэх намар үзэгчдийн хүртээл болох байх.
-“20 жилийн дараа” тууж тань “Би чамд хайртай” киноны эхний хувилбар гэсэн. Уншиж үзсэн, даанч дуусгаж амжаагүй. Естой гоё юм билээ.
-Бидний үзэх дуртай киноны  баатрууд энэ цаг үед хэрхэн амьдарч, өнгөрсөн алдаа оноогоо хэрхэн цэгцэлж, хайр сэтгэлийнхээ дуудлагаар хэрхэн огтлолцож, тэртээх он жилүүдээ дурсан санагалзан амьдарч байгаа тухай гардаг. 2007 онд “Хүмүүсийн амьдрал” сонинд цувралаар хэвлэгдэж байсан ч зохиолын төгсгөлийг хэн ч мэдэхгүй өнөөдрийг хүрсэн. Тиймээс уншигчдынхаа хүсэлтээр хэвлэн гаргасан юм. Энэ номоо дөрвөн жил бичсэн.
 
Б.Анхаа

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

www.Freecall.mn 2010-05-13 202.170.67.217

Hizgaargui yarih erh chelee

Avatar

Зочин 2010-05-13 220.101.173.186

Zohiolch oo bi gadaadad baidag hun Ter nomnuudaasaa nadad yavuulj ogch tuslaach tehuu Bi olon jil mongol ruu yavaagui nom ch unshaagui

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж