Долоон байршилд үерийн хамгаалалт хийнэ

Хуучирсан мэдээ: 2012.08.01-нд нийтлэгдсэн

Долоон байршилд үерийн хамгаалалт хийнэ

Энэ жил бороо хур элбэгтэйгээс үер усны аюул нүүрлэх нь их байгаа тул нийт долоон газарт үерийн хамгаалалтын далан барих, засварлах ажлыг гүйцэтгэж буй. Энэ ажил одоогоор 57.5 хувьтай үргэлжилж байгаа аж. Тодруулбал, Хайлааст, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Нарангийн энгэрийн Хангай зах, ЧД-ийн Дэнжийн мянга, БГД-ийн 3,4 дүгээр хороолол, ХУД-ийн Зайсан, Энхтайваны гүүрнээс Энгельсийн гүүр хүртэлх байршлуудад үерийн далан барьж эхэлсэн байна. Одоогоор Хайлааст, Чингэлтэйн ам, Хангай захын, Чингэлтэй дүүрэгт Дэнжийн мянгын үерийн хамгаалалтын засвар, шинэчлэлтийн ажил үргэлжилж, дуусах шатандаа орсон байна. Харин Баянгол дүүргийн 3,4 дүгээр хорооллын үерийн даланг засварлаж дууссан байна.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж