Мах бэлтгэлийн үйлдвэрүүдтэй танилцана

Хуучирсан мэдээ: 2012.08.01-нд нийтлэгдсэн

Мах бэлтгэлийн үйлдвэрүүдтэй танилцана

БНХАУ-ын Чанарын хяналт, шалгалт, хорио цээрийн ерөнхий газрын төлөөлөгчид Монголын Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын лаборатори, мах бэлтгэдэг үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай энэ долоо хоногт танилцахаар болжээ. Ингэхдээ нийслэлийн, Архангай аймгийн махны нэг үйлдвэр, Увсын гурван үйлдвэрээр очих юм байна. БНХАУ Монголын баруун бүс нутгийн малын махыг импортлох сонирхолтой байдаг тухайгаа хоёр улсын бизнес уулзалтуудаар илэрхийлж байсан бөгөөд ийнхүү мал бэлтгэлийн үйлдвэрүүдтэй танилцах импортох ажлын эхлэл болох тухай албаныхан онцолж байна.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж