Долоон тэрбум төгрөгийн авлигын хэргээр шүүгдэж буй МАХН-ын дарга Н.Энхбаяр болон түүний хэргийн хамсаатнуудыг шүүх хурал яг одоо Сүхбаатар дүүргийн шүүхэд эхлээд байна. Шүүх хуралд даргалагч шүүгчээр С.Соёмбо-Эрдэнэ, шүүгчээр М.Алдар, С.Оюунчимэг, улсын яллагчаар Е.Сагсай, О.Мөнхбаатар, харин өмгөөлөгчөөр Г.Оюунцэцэг, Л.Өлзийхүү, Ц.Цэрэнжээ, К.Бауржан, С.Нарангэрэл нар оролцоно.
Өчигдөр арав гаруй цаг үргэлжилсэн Шүүх хуралдаанаар улсын яллагчид яллах тогтоол танилцуулан, өмгөөлөгчид нэмж шинжлэх баримтуудыг танилцуулж, шүүгдэгчид мэдүүлэг өгч, улсын яллагчидын асуултад хариулсан юм. Ингээд хурал арав гаруй цаг үргэлжилсний эцэст оройдоо өмгөөлөгчдийн хүсэлтээр завсарласан юм.
Д.ЖАРГАЛ