2009 оны хамгийн өндөр орлоготой хамтлаг дуучдын нэрс тодорчээ

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

2009 оны хамгийн өндөр орлоготой хамтлаг дуучдын нэрс тодорчээ

Сирландын
U2 хамтлаг өнгөрсөн жил зарагдсан цомгийн тоо хэмжээ, интернэт,
тоглолтоос олсон орлого зэргээрээ уламжлалт жагсаалтыг тэргүүлсэн
байна. Billboard сэтгүүлийн мэдээгээр U2 нь 108 сая ам.долларын
орлоготой ажиллажээ. Энэ бол Брюс Брингстины орлогыг нугалахаар тоо.
Жилийн өмнө тус нэрсийн жагсаалтыг тэргүүлж байсан Мадонна 47 сая
ам.долларын орлогоор гуравт бичигдсэн байна.

1. U2 (108,6 сая ам.доллар)
2. Брюс Спрингстин (57,6 сая)
3. Мадонна (47,2 сая)
4. AC/DC (43,6 сая)
5. Бритни Спирс (38,9 сая)
6. Пинк (36,3 сая)
7. Жонс брадерс (33,6 сая)
8. Коүлдплай (27,3 сая)
9. Кенни Чесни (26,6 сая)
10. Meталлика (25,6 сая)

Үүнээс гадна жагсаалтад бичигдсэн
хэд хэдэн хүнийг онцолж дурдъя. 13 дугаар байрт 23,6 сая ам.доллараар
Бейонсе, 14-т Элтон Жон 22,1 сая, 26-д Селин Дион 14,3 сая, 31-д Пол
Маккартни 12,2 сая ам.долларын орлого олсон байна.

Л.Золбаяр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж