Долдугаар сарын 31-ний өдөр Монголын байт харвааны түүхэнд онцгой өдөр боллоо. Байт харвааны төрөлд эрхээ авч, өнгөрсөн жил Олон Улсын Байт Харвааны Холбооны долоо хоногийн шилдэг тамирчин болж байсан Б.Урантунгалаг энэ өдөр харвасан бөгөөд эхний даваандаа нутгийн эзэн орны харваач, Робин Гүүдийн удам Аллисон Уильямсонтой өрсөлдөн гайхалтай ялалтыг байгуулж, англи зоны гомдоож, эх орноо Их Британи даяар сурталчлаад амжив. Улмаар өмнөх даваанд Энэтхэгийн харваачтай хүчтэй тэмцэлдсэн АНУ-ын бүсгүйг мөн л ялж, шилдэг 16-д шалгарлаа. Тэрбээр 8 сарын 2-нд шигшээ харваанд оролцоно.
Б.ХОСБАЯР
(Лондон хотоос мэдээлэв.)