Ц.Мөнхзаяа хүрлийн төлөөх барилдаанд ялагдлаа

Хуучирсан мэдээ: 2012.07.31-нд нийтлэгдсэн

Ц.Мөнхзаяа хүрлийн төлөөх барилдаанд ялагдлаа

"Лондон-2012" зуны XXX олимпийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 63
кг-ын жинд зодоглосон ОУХМ Ц.Мөнхзаяа дөнгөж сая Лондонгийн татамид хүрэл медалийн төлөө барилдаж, ялагдлаа.

Тэрбээр эхний тойрогт Палау улсын жүдоч Женнифер Энсоныг 51 дэх секундэд
цэвэр, улмаар Финляндын Йоханна Илиненийг дахин цэвэр ялсан бөгөөд
хэсгийн аваргын төлөө 63 кг-ын жингийн чансаанд хоёрдугаарт
эрэмбэлэгдээд буй, дэлхийн хошой аварга, Францын жүдоч Жевриз Эманетай
цаг сунган барилдахдаа өөртөө итгэлтэй, шийдэмгүй барилдаан үзүүлж, шүүгчдийн шийдвэрээр ялсан билээ. Харин хагас шигшээ барилдаанд тэрбээр Афины
олимпийн хүрэл медальт, дэлхийн аваргын гурван хүрэл медальтай,
Словенийн Урска Золниртой барилдаж, цэвэр ялагдсанаар хүрэл медалийн төлөө барилдахаар болсон юм.

Харамсалтай нь, шийдвэрлэх барилдаанд жингийнхээ чансааны тэргүүн бөх, дэлхийн хошой аварга, Японы жүдоч Ёшиэ Уэнотой барилдаж, торгуулийн юүко үнэлгээгээр ялагдав.


С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж