Ц.Мөнхзаяа хүрэл медалийн төлөө барилдана

Хуучирсан мэдээ: 2012.07.31-нд нийтлэгдсэн

Ц.Мөнхзаяа хүрэл медалийн төлөө барилдана

ОУХМ Ц.Мөнхзаяа хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй боллоо. "Лондон-2012" зуны XXX олимпийн наадмын жүдо бөхийн
эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд барилдаж буй тэрбээр дөнгөж сая
хагас шигшээ барилдаанд Афины олимпийн хүрэл медальт, дэлхийн аваргын
гурван хүрэл медальтай, Словенийн Урска Золниртой барилдаж, цэвэр ялагдлаа.

Тэрбээр эхний тойрогт Палау улсын жүдоч Женнифер Энсоныг 51 дэх секундэд цэвэр, улмаар Финляндын Йоханна Илиненийг дахин цэвэр ялсан бөгөөд хэсгийн аваргын төлөө 63 кг-ын жингийн чансаанд хоёрдугаарт эрэмбэлэгдээд буй, дэлхийн хошой аварга, Францын жүдоч Жевриз Эманетай
цаг сунган барилдаж, шүүгчдийн шийдвэрээр ялсан билээ.

Одоо
тэрбээр хүрэл медалийн төлөө жингийнхээ чансааны тэргүүн бөх, дэлхийн хошой аварга, Японы жүдоч Ёшиэ Уэнотой барилдана.

С.ЦЭЛМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж