140 сая төгрөгөө яаж “үрдэг” юм билээ?

Хуучирсан мэдээ: 2010.05.13-нд нийтлэгдсэн

140 сая төгрөгөө яаж “үрдэг” юм билээ?

УИХ-аар 2010 оны төсвийн тодотголыг хэлэлцэх үеэр мөнгө хэрэгтэй гэж уйлан дуугарч тодотгол хийлгэчихээд түүнийгээ хаа хамаагүй зүйлд зарцуулдаг гэсэн шүүмжлэл сонсогдож байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Батбаярын хэлснээр бол саяхан томилогдсон Архангайн Засаг дарга өнгөрсөн жилийн “үлдэгдэл” 550 сая төгрөгөө яаж “үрэх”-ээ мэдэхгүй баларч байгаа гэнэ. Гишүүний хэлснээр бол энэ их мөнгийг татварын газартаа машин авах, гадаад дотоодод томилолтоор явах, ёслолын арга хэмжээ зэрэгт зарцуулах гэж байгаа гэнэ. Бүр зарим аймгийн хувьд бүхэл бүтэн “сан хөмрөг” гэж хэлж болохоор их мөнгө буюу 140 сая төгрөгийг гарч болзошгүй зүйлд зарцуулах гэсэн “ангилал”-аар нөөцөлж байгаа гэнэ. Мэдээж хэрэг энэ мөнгөө энэ жилдээ багтааж “үрж” дуусгаж чадах байх л даа, тэд. Гэвч яг юунд зарцуулах нь ёстой “бүү мэд”, ямар ч л гэсэн үрж дуусгана гэсэн төлөвлөгөөтэй байгаа юм байна.

А.АНУ    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж