Орон нутгийн сонгуулийн хууль хүлээгдсээр

Хуучирсан мэдээ: 2012.07.31-нд нийтлэгдсэн

Орон нутгийн сонгуулийн хууль хүлээгдсээр

УИХ-ын 2012 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан УИХ нь байнгын хороодоо байгуулж, улмаар Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг батлан сайд нарыг томилж ажилд нь оруулах ёстой. Гэвч УИХ дахь МАН-ын бүлгээс тавьж буй хүсэлтээс улбаалаад УИХ-ын ажил гацаанд ороод буй билээ. Мөн шинээр байгуулагдсан УИХ-ын хувьд өмнөх парламентаас хэлэлцүүлгийн шатанд үлдээсэн хуулийн төслүүд дээр ажиллах шаардлага бий. Тэдгээрийг түүвэрлэвэл 40 орчим  хуулийн төсөл хэлэлцүүлэгт хүлээгдэж байна. Үүн дотроос Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хамгийн чухалд нэрлэж болохуйц байгаа юм. Учир нь эл төслийг өмнөх парламент өнгөрсөн хавар хэлэлцээд олонхи гишүүний дэмжсэнээр “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж, анхны хэлэлцүүлэгт шилжүүлсэн. Ингэхдээ УИХ-ын гишүүд “Шинээр бүрдсэн парламентын хамгийн эхэнд хэлэлцэх асуудал нь уг хуулийн төсөл байх болно” хэмээн тухайн үед үзэж байв.

Сонгуулийн ерөнхий хорооны хувьд орон нутгийн сонгуулийг ирэх есдүгээр сарын дундуур зохион байгуулах бодолтой байгаагаа УИХ-ын дарга З.Энхболдтой уулзах үеэрээ мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, орон нутгийн сонгуулийг зохион байгуулах үед УИХ нь дээрх төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулсан байх ёстой. Учир нь санал хураах цагийг богиносгохоос эхлээд саналын хуудсыг автомат машинаар уншуулах, орон нутгийн сонгуульд нэр дэвшигч нь сонгогчдыг эд, бараагаар татахгүй байх зэрэг УИХ-ын сонгуулийн тухай хуульд нийцүүлэх хэд, хэдэн зарчмын өөрчлөлт хийх шаардлага тулгарч буй юм. Ямар ч байсан шинээр бүрдсэн УИХ маргааш 11.00 цагт чуулганы нэгдсэн хуралдаан хийхээр төлөвлөөд байна. Гэхдээ уг чуулганаар “Шударга ёс” эвслээс нэр дэвшсэн О.Баасанхүү, Ц.Цолмон нарын тангаргийг өргүүлэхээр төлөвлөж буй. Харин Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хэзээ чуулганаар хэлэлцэн шийдвэрлэх вэ гэдэг асуудал тодорхойгүй байна.

Хэлэлцүүлэгт орохоор хүлээгдэж буй хуулийн төслүүдийг танилцуулъя.

  1. Монгол Улсын Цагдаагийн байгууллагын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/, Монгол Улсын цагдаагийн байгууллагын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Галт зэвсгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар, 2010.03.11, ХЗБХ, анхны хэлэлцүүлэгт/
  2. Дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/, Хууль хүчингүй болсонд тооцох тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гүйцэтгэх ажлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Дайны байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ан агнуурын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Галын аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Жагсаал цуглаан хийх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Төрийн ордны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын цагдаагийн байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Онц байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Орон сууцны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Тагнуулын байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Терроризмтай тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шуудангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Э.Мөнх-Очир нарын Улсын Их Хурлын 6 гишүүн, 2010.03.23, АБГББХ, эцсийн хэлэлцүүлэгт/ /Нэгдсэн хуралдаанд эцсийн хэлэлцүүлэг үргэлжилнэ. МАН-ын бүлэг завсарлага авсан/
  3. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/, Улсын Их Хурлын гишүүний эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл /Х.Тэмүүжин нарын Улсын Их Хурлын 16 гишүүн, 2009.11.04, ТББХ, анхны хэлэлцүүлэгт
  4. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Барилгын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар, 2010.04.08, ТББХ, анхны хэлэлцүүлэгт/ 
  5. Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Н.Батбаяр нарын Улсын Их Хурлын 2 гишүүн, 2009.09.09, ЭЗБХ, анхны хэлэлцүүлэгт
  6. Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Д.Дамба-Очир нарын Улсын Их Хурлын 9 гишүүн, 2010.03.30, ТБХ, анхны хэлэлцүүлэгт
  7. Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, “Засгийн газарт эрх олгох тухай”, “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /Засгийн газар, 2010.07.05, ТБХ, анхны хэлэлцүүлэгт/ /Анхны хэлэлцүүлэг нь ТБХ-оор ороод санал, дүгнэлт нь гарсан. Нэгдсэн хуралдаанаар ороогүй/
  8. Хүүхдэд мөнгөн тэтгэмж олгох тухай хуулийн төсөл, “Мөнгөн тэтгэмжийн хэмжээ тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Д.Оюунхорол нарын Улсын Их Хурлын 3 гишүүн, 2010.06.22, НББСШУБХ, анхны хэлэлцүүлэгт
  9. Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Х.Бадамсүрэн нарын Улсын Их Хурлын 6 гишүүн, 2010.06.03, АБГББХ, анхны хэлэлцүүлэгт
  10. Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай /Шинэчилсэн найруулга/, Хууль хүчингүй болсонд тооцох тухай, Эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд, “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар, 2010.07.09, НББСШУБХ, анхны хэлэлцүүлэгт/ /Анхны хэлэлцүүлэг нь НББСШУБХ-оор ороод санал, дүгнэлт нь гарсан. Нэгдсэн хуралдаанаар ороогүй/
  11. Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар, 2010.10.25, НББСШУБХ, анхны хэлэлцүүлэгт
  12. Өмгөөллийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/, Өмгөөллийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд  өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хуульч сонгон шалгаруулах тухай хуульд  өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшрөөлийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар, 2010.11.02, ХЗБХ, анхны хэлэлцүүлэгт
  13. Газрын төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Бууны албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, хуулийн төслүүд, /Засгийн газар, 2010.07.08, ТБХ, эцсийн хэлэлцүүлэгт/ /Төсвийн тухай хуулийн хамт өргөн мэдүүлэгдсэн/
  14. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Үүл, 2011.01.06, ТББХ/
  15. Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Ц.Сэдванчиг нарын Улсын Их Хурлын 5 гишүүн, 2011.01.17, ХЗБХ, анхны хэлэлцүүлэгт
  16. “Төрөөс хилийн боомтын талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар, 2011.03.25, ХЗБХ, анхны хэлэлцүүлэгт
  17. Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд, “Алслагдсан болон говийн бүсэд хамаарагдах сумдыг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /С.Бямбацогт нарын Улсын Их Хурлын 30 гишүүн, 2011.04.12, ТББХ, НББСШУБХ, ТБХ, анхны хэлэлцүүлэгт/
  18. Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч, 2010.07.08, ХЗБХ, ТББХ, анхны хэлэлцүүлэгт/
  19. Галт зэвсгийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Галт зэвсгийн албан татварын тухай, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд  /Засгийн газар, 2011.05.27, ХЗБХ, анхны хэлэлцүүлэгт/
  20. Газрын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/, Газрын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Автозамын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төмөр замын тээврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний нисэхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрчим хүчний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Харилцаа холбооны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Газрын төлбөрийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/, Газрын төлбөрийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах хөрөнгийн хувь, хэмжээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Геодези, зураг зүйн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/, Геодези, зураг зүйн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Газрын кадастрын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар, 2011.04.01, БОХХААБХ, анхны хэлэлцүүлэгт
  21. Нийгмийн суурь тэтгэврийн тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, хуулийн төслүүд /Засгийн газар, 2011.09.30, ТБХ, анхны хэлэлцүүлэгт/ /Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуулийн хамт өргөн мэдүүлэгдсэн/ /Анхны хэлэлцүүлгийн санал дүгнэлт нь гарсан нэгдсэн хуралдаанаар ороогүй/
  22. “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай Улсын Их Хурлын 1999 оны 27 дугаар тогтоол/ /Засгийн газар, 2011.10.07, ТБХ, анхны хэлэлцүүлэгт/ / Нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг хэлэлцэх явцад  хойшлуулсан/
  23. Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Д.Ганхуяг нарын Улсын Их Хурлын гишүүд, 2011.09.30, НББСШУБХ, анхны хэлэлцүүлэгт/
  24. Монгол Улсын зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Багц хууль/ /Нийт 91 хууль/ /Засгийн газар, 2011.10.07, ХЗБХ, анхны хэлэлцүүлэгт/
  25. “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар, 2011.10.21, ТББХ, анхны хэлэлцүүлэгт/ /Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч/ /Анхны хэлэлцүүлгийн санал дүгнэлт нь гарсан нэгдсэн хуралдаанаар ороогүй/
  26. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /С.Бямбацогт нарын Улсын Их Хурлын 2 гишүүн, 2011.03.25, ТББХ, анхны хэлэлцүүлэгт/
  27. Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар, 2011.04.27, ТББХ, анхны хэлэлцүүлэгт/ 
  28. Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Н.Батбаяр нарын Улсын Их Хурлын 43 гишүүн, 2011.12.06, ТББХ, анхны хэлэлцүүлэгт/
  29. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд /Засгийн газар, 2011.11.02, ТББХ, анхны хэлэлцүүлэгт
  30. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай, Хууль хүчингүй болсонд тооцох тухай, Монгол Улсын эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч, 2011.11.11, ТББХ, анхны хэлэлцүүлэгт
  31. “Хүний эрхийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл  /Засгийн газар, 2012.01.03, ХЗБХ, анхны хэлэлцүүлэгт
  32. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр, Ч.Сайханбилэг, Ө.Энхтүвшин, 2012.05.04, ТББХ эцсийн хэлэлцүүлэгт/
  33. Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн төсөл /С.Эрдэнэ нарын Улсын Их Хурлын 6 гишүүн, 2012.03.06, НББСШУБХ анхны хэлэлцүүлэгт/  
  34. Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч, 2012.03.23, ТББХ анхны хэлэлцүүлэгт / 
  35. Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Ж.Сүхбаатар  нарын Улсын Их Хурлын  7 гишүүн, 2012.05.02, ТББХ анхны хэлэлцүүлэгт /  
  36. Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зарим зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай, Иргэний бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Онц байдлын тухай хуулийн зарим зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч, 2012.03.27, ХЗБХ анхны хэлэлцүүлэгт
  37. Монгол Улсын Эрүүгийн (Төрөлжсөн) хуулийн төсөл, Монгол Улсын Эрүүгийн (Төрөлжсөн) хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл, Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /Ш.Сайхансамбуу нарын Улсын Их Хурлын 12 гишүүн, 2010.01.26 ХЗБХ анхны хэлэлцүүлэгт/
  38. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /П.Алтангэрэл нарын Улсын Их Хурлын 4 гишүүн, 2012.04.19, ТБХ анхны хэлэлцүүлэгт/
  39. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч хувь хүний орлогын албан татварын тухай /шинэчилсэн найруулга/,  Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай  хуулийн төслүүд /Засгийн газар, 2012.04.27, ТБХ анхны хэлэлцүүлэгт/
  40. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Концессийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2012.05.11 ЭЗБХ анхны хэлэлцүүлэгт/

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж