Засгийн газарт хувьцаагаа худалдахаар өмнө нь хүсэлт гаргасан иргэн хувьцаагаа эзэмших хүсэлтийг сум, хорооны хөдөлмөр халамжийн хэлтэст хүлээн авах хугацаа өнөөдрөөр дуусч байна. Тодруулбал, Засгийн газарт хувьцаагаа худалдаж, бэлэн мөнгөө авах хүсэлтээ өмнө нь гаргасан иргэн хувьцаа эзэмших хүсэлт, нөгөө талаар хувьцаа эзэмшихгүйгээр бэлэн мөнгө авах хүсэлтэй иргэдийн хүсэлтийг ийнхүү хүлээн авч байсан юм.
Харин эх орны хувь хишгийг иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй учраас авч чадаагүй иргэдэд ирэх онд нөхөн олгохоор болжээ. Ингэхдээ ирэх онд шинэчилсэн бүртгэлдээ хамрагдвал ийнхүү нөхөж авах бөгөөд энэхүү төсвийг 594 тэрбум төгрөгт тооцжээ.
У.БОЛОР