

Манай тамирчин дэлхийд чансаагаараа 15 дугаарт эрэмбэлэгдээд буй АНУ-ын тамирчныг 6-4 (27-27, 26-27, 26-26, 26-25, 28-25) харьцаатай хожсоноор шөвгийн 16 буюу 1/8 шигшээд шалгарч байгаа юм. Тэрбээр наймдугаар сарын 2-нд наймны нэг шигшээд өрсөлдөнө. Өрсөлдөгч нь Афины олимпийн мөнгөн медальт, БНСУ-ын тамирчин, дэлхийн аварга, Лондонгийн олимпийн багийн харваанд аваргалсан, БНСУ-ын тамирчин И Сун-Жин юм.
Тэрбээр урьдчилсан харваанд 652 оноо авснаар 18 дугаарт бичигдсэн бөгөөд эхний тойрогт Их Британийн тамирчин Алисон
Уилльямсоныг 7:3 (25-27, 27-27, 27-25, 28-25, 27-26) харьцаатай хожсон юм.
Уилльямсоныг 7:3 (25-27, 27-27, 27-25, 28-25, 27-26) харьцаатай хожсон юм.
С.ЦЭЛМЭГ