Н.Энхбаярыг шүүх хурал маргааш ч үргэлжилнэ гэв

Хуучирсан мэдээ: 2012.07.31-нд нийтлэгдсэн

Н.Энхбаярыг шүүх хурал маргааш ч үргэлжилнэ гэв

МАХН-ын дарга Н.Энхбаярыг нийт таван хэрэгт буруутган шүүж байна. Түүний
өмгөөлөгч С.Нарангэрэл “Ямартай ч өнөөдөр ТВ9 телевиз болон “Өргөө”
зочид буудлын асуудлыг хэлэлцээд дуусах болов уу. Харин үлдсэн асуудлууд
буюу “Улаанбаатар таймс” сонины хувьчлалтай холбоотой асуудал,
“Эрдэнэт” үйлдвэртэй ган бөмбөлөг нийлүүлэх гэрээ байгуулсан, Баянзүрх
дүүргийн долдугаар хороо, Энхтайваны гудамжны 104 тоотыг 630 мянган
ам.доллараар худалдан авсан гэх хэргүүдийг маргааш хэлэлцэнэ” гэсэн юм.

Сүхбаатар дүүргийн шүүх танхимд Н.Энхбаяр нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг шүүх хурал үргэлжилсээр байна. Шүүгдэгчдээс мэдүүлэг авах үйл явц үргэлжилж байна.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж