Лондонгийн олимпийн татамид эхний барилдаанаа хийж, Палау улсын жүдоч Женнифер Энсоныг 51 дэх секундэд цэвэр ялсан ОУХМ Ц.Мөнхзаяа эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд дөнгөж сая хоёр дахь барилдаанаа хийж, Финляндын бөхийг яллаа. Тэрбээр Финляндын Йоханна Илиненийг цэвэр ялсан бөгөөд одоо хэсгийн аваргын төлөө Францын Жевриз Эмантай барилдах болж байна.
С.ЦЭЛМЭГ