“Apple” компани “Samsung”-ийг шүүхэд өгчээ

Хуучирсан мэдээ: 2012.07.31-нд нийтлэгдсэн

“Apple” компани “Samsung”-ийг шүүхэд өгчээ

АНУ-ын томоохон комапаниудын нэг “Apple” компани  Өмнөд Солонгосын “Samsung “ электрониксийг  оюуны өмч хулгайлсан хэргээр Калифорнийн шүүхэд өгчээ. Дэлхийн зах зээл дээр голлох байр суурийг эзэлсэн тус хоёр компанийн дээрх маргаантай асуудлыг өчигдөр буюу даваа гаригт тус шүүх хүлээн авсан гэнэ. “Apple” компанийн  албаныханы  мэдээлснээр “Samsung”  корпараци тус компанийн оюуны өмчөөр баталгаажуулсан технологийг бүтээгдэхүүндээ  ашигласан хэмээн буруутгаж байгаа аж. Харин “Samsung”-ын зүгэээс дээрх мэдээллийг эрс няцааж байгаа гэнэ.  Зарим ажиглагчдын үзэж байгаагаар “Samsung”-ыг шүүхэд өгсөн дээрх хэргийг “Apple” компани хэрэглэгчдийг өөртөө татахын  тулд хийж байгаа алхам хэмээн үзэж байгаа аж. Түүнчлэн дээрх хэрэг нь “Apple” компани  “Samsung”-ийг шүүхэд өгсөн анхны тохиолдол ч биш гэнэ. Өнгөрсөн оны дөрвөдүгээр сард оюуны өмчийг хулгайлсан хэргээр “Apple” компани  “Samsung”-ийг мөн л шүүхэд өгч байжээ.

Э. Анхтуяа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж