Таван гишүүн гадаадад ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2012.07.31-нд нийтлэгдсэн

Таван гишүүн гадаадад ажиллаж байна

УИХ-ын Тамгын газраас гаргасан ирцийн өнөөдрийн мэдээгээр тангаргаа өргөсөн 69 гишүүнээс тав нь гадаадад ажиллаж буй аж. Тодруулбал, УИХ-ын гишүүн М.Энхболд, Р.Амаржаргал нар Англид, У.Хүрэлсүх Францад, Я.Содбаатар Өмнөд Солонгост, Л.Энх-Амгалан Австри улсад тус бүр ажиллаж буй юм байна. Ингэхдээ Монгол Улсын Шадар сайд, УИХ-ын гишүүн М.Энхболд, Р.Амаржаргал нар ирэх сарын 8-нд эх орондоо ирэх бол УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх тэднээс нэг хоногийн өмнө морилох аж. Харин УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Л.Энх-Амгалан нар маргааш ирэх гэнэ.

Мөн энэхүү ирцийн мэдээнд УИХ-ын гишүүн Су.Батболд Төв аймагт ажиллаж байгаа тухай мэдээлсэн бол УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцаны бие чилээрхэж чөлөө авчээ. Ингэснээр 62 гишүүн суурин суугаа юм байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж