А.Тамир 56.37 секундын амжилт үзүүлжээ

Хуучирсан мэдээ: 2012.07.31-нд нийтлэгдсэн

А.Тамир 56.37 секундын амжилт үзүүлжээ

"Лондон-2012" зуны олимпийн наадмын усанд сэлэлтийн төрөлд Монгол Улсын тамирчин А.Тамир хурд сорилоо. FINA буюу Олон улсын усанд сэлэлтийн холбооноос Монгол Улсад олгосон цагаан хуудсаар олимпийн усанд замд өрсөлдсөн тэрбээр өнөөдөр эрэгтэйчүүдийн 100 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд өрсөлдөж, гараандаа тавдугаарт бариалав. Өмнө нь 2004 оны Афины олимпийн наадамд мөн цагаан хуудсаар оролцож байсан тэрбээр энэ удаад 56.37 секундын амжилт үзүүлснээр гараандаа гурван тамирчныг ардаа оруулжээ. Харин нийт дүнгээр А.Тамир 56 тамирчнаас 49 дүгээрт эрэмбэлэгдсэн байна. Урьдчилсан гараанд түрүүлсэн АНУ-ын тамирчин Натан Адриан 48.19 секундын амжилт үзүүлжээ.

С.ЦЭЛМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж