49 мянган өргөдөл, гомдол иржээ

Хуучирсан мэдээ: 2012.07.31-нд нийтлэгдсэн

49 мянган өргөдөл, гомдол иржээ

Дархан-Уул аймгийн хэмжээнд 2012 оны хоёрдугаар улирлын байдлаар аймаг, сумын ЗДТГ, дэргэдэх агентлаг албадад нийт 49290 өргөдөл, гомдол, санал хүсэлт хүлээн авсан байна. Үүний дотор 2063 амаар, 47227 бичгээр, хуулийн хугацаа хэтэрсэн өргөдөл байхгүй, хугацаа нь болоогүй 169 өргөдөл байна.

Аймгийн Засаг даргын Тамгын газарт Оны эхний хагас жилийн байдлаар иргэдээс 94 өргөдөл хүсэлт ирсэн байна. Эдгээрээс хоёрыг нь буцаасан бол 78-ыг нь хугацаанд нь шийдвэрлэсэн, Харин 14 өргөдөл хүлээгдэж байгаа аж.

Иргэдийн өргөдлүүдийг ангилбал, мөнгөн тусламж болон эд материалын тусламж хүссэн 14, гэр болон орон сууц хүссэн 43, гомдол гаргасан 2, санал 1, хүсэлт 7, газрын гэрчилгээ солих тухай 2, цэргийн лавлагаа хүссэн 3,  харьяалалтай болох тухай 3, гарт нь 1, бусад асуудлаар 22 санал хүсэлт ирсэн байна.

14  иргэн мөнгөн тусламж хүссэнээс 12 иргэнд нь 670 мянган төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлсэн байна.

Аймгийн Засаг даргын Тамгын газрын хууль тогтоомжийн бүртгэл лавламжийн сангаас 210 иргэнд лавлагаа мэдээлэл өгч, хууль эрх зүйн туслалцаа үзүүлж ажиллажээ.

                                                                                                                                        Эхсурвалж :    / DNews.mn /
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж