
“Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор”-ын мастер төлөвлөгөөг зургадугаар сарын 25-ны Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталсан юм. Төлөвлөгөөнд тусгаснаар, Сайншандын аж үйлдвэрийн цогцолборыг байгуулах нийт өртөг 9,3 тэрбум ам.доллар гэж тооцоо гарсан бөгөөд цогцолборыг түшиглэн кокс, зэс хайлах, үрлэн төмөр, цементийн үйлдвэр байгуулах ажээ. Мөн жилдээ 12 сая тонн түүхий эд, материал, долоон сая гаруй тонн боловсруулсан бүтээдэхүүний тээвэрлэлт хийх учир ачаа, тээврийн иж бүрэн байгууламж барих тухай албаныхан мэдээлж байна.
У.БОЛОР