Ц.Мөнхзаяа цэвэр яллаа

Хуучирсан мэдээ: 2012.07.31-нд нийтлэгдсэн

Ц.Мөнхзаяа цэвэр яллаа

"Лондон-2012" зуны XXX олимпийн наадмын жүдо бөхийн тэмцээн өнөөдөр дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Тэмцээний хуваарь ёсоор өнөөдөр эрэгтэйчүүдийн 81 кг ба эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд аваргууд тодрох бөгөөд Монголын жүдочдоос эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд ОУХМ Ц.Мөнхзаяа эх орноо төлөөлж буй билээ.

Тэрбээр дөнгөж сая олимпийн татамид эхний барилдаанаа хийж, яллаа. Сугалаа ёсоор Палау улсын тамирчин Женнифер Энсонтой таарсан тэрбээр 51 дэх секундэд цэвэр ялав. Түүний дараагийн өрсөлдөгч нь Финляндын жүдоч Йоханна Илинен юм.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж