Монголын хээ угалзыг Азийн соёлын өвд бүртгэжээ

Хуучирсан мэдээ: 2012.07.31-нд нийтлэгдсэн

Монголын хээ угалзыг Азийн соёлын өвд бүртгэжээ

Өмнөговь аймгийн ахмад багш, яруу найрагч С.Рэнчинхорлоогийн бүтээлээр “Монгол хээ угалзын математик бүтэц” нэртэй баримтат кино бүтээжээ. Уг баримтат кинонд үзүүлсэн монгол хээ угалзыг Испани дахь Азийн соёлын өвийг бүртгэдэг жагсаалтад оруулахдаа “Хүлэг баатруудын соёлын өв” гэдэг төрлөөр бүртгэжээ. Ахмад багш С.Рэнчинхорлоо багш дээрх сэдвээрээ Монголдоо олон удаа илтгэл тавьж байжээ. Мөн тэрээр багшлахын зэрэгцээ мод, чулуугаар сийлбэр хийж, шог зураг зуран, шүлэг найраг тэрлэдэг авьяасыг нь өмнөговьчууд андахгүй  гэнэ.

Д.Мишигсүрэн /Өмнөговь/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж