Орлон тоглогчийн ээж хүүгийнхээ амийг нэхжээ

Хуучирсан мэдээ: 2012.07.31-нд нийтлэгдсэн

Орлон тоглогчийн ээж хүүгийнхээ амийг нэхжээ

“Expendables 2” киноны зураг авалтын үеэр хүнд гэмтэл авч, сэхээ авахгүй байсаар нас барсан орлон тоглогчийн ээж киночдыг шүүхэд өгчээ. Киноны орлон тоглогч 26 настай Кун Лю Болгарийн Огняновод авсан дэлбэрэлтийн зураг авалтын үеэр хүнд гэмтэл авсан байжээ. Кун Люгийн ээж орлон тоглогчдыг хөлслөгчид болон Millennium Films продакшныг зураг авалтыг буруу явуулсан гэж байгаа гэнэ. “Expendables 2” кинонд бүх цаг үеийн адал явдалт киноны нэрт мастерууд Сильвестер Сталлоне, Жет Ли, Арнольд Шварценегер, Брюс Уиллис нар тоглосон юм. Харамсалтайгаар амиа алдсан орлон тоглогчийн ээж аав хоёр нь киночдоос хүүгийнхээ оршуулгын зардлаас гадна амь нас, хайр, ачийг төлүүлэхээр нэхэмжилж байгаа юм байна.  “Expendables 2” киног ирэх наймдугаар сард Их Британид дэлгэцнээ гаргахаар төлөвлөж байсан юм.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж