![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2011/10/b458dfce7985f3c8/a89966af117c088bbig.jpg)
Тамгын газрынханд өгсөн чигийн дагуу эхлээд Төрийн байгуулалтын байнгын хороог хуралдуулж, даргыг сонгуулахаар төлөвлөжээ. Үүний дараа анхдугаар чуулганыг үргэлжлүүлж, тус байнгын хорооны даргыг батламжлахаар төлөвлөсөн байна. Мөн О.Баасанхүү, Ц.Цолмон нараар УИХ-ын гишүний тангараг өргүүлэх, мөн УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны болоод Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны бүтцийг байгуулах зэрэг асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн юм байна. Гэхдээ байнгын хороо, чуулганы хуралдааны тодорхой цагийг зарлаагүй, Тамгын газрын ажилтнуудыг бэлэн байдалд байлгаж байгаа ажээ.
Д.ОЮУН