Ерөнхий сайд С.Ням-Очирт баяр хүргэлээ

Хуучирсан мэдээ: 2012.07.31-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд С.Ням-Очирт баяр хүргэлээ

“Лондон 2012”  зуны XXX олимпийн жүдо бөхийн 73 кг-ын жинд барилдаж, хүрэл медаль хүртсэн олон улсын хэмжээний мастер Сайнжаргалын Ням-Очирт  Монгол Улсын Ерөнхий сайд, Олимпийн наадамд бэлтгэх үндэсний хорооны дарга С.Батболд баяр хүргэлээ. Мөн түүний багш, дасгалжуулагч нарт талархаж байгаагаа илэрхийлсэн байна.

Олимпод оролцож байгаа Монголынхоо нийт баг, тамирчдад Засгийн газрын тэргүүн С.Батболд амжилт хүсээд, медалийн буухиаг үргэлжлүүлж, Лондонгийн тэнгэрт Монгол Улсын Төрийн далбааг олонтаа мандуулж, Төрийн дууллаа эгшиглүүлнэ гэдэгт итгэл дүүрэн байгаагаа хэллээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж