Төв аймгийнхан БНСУ-ын Кангвон мужтай 1999 оноос эхлэн найрамдал хамтын ажиллагаатай байгаа билээ. Харин 2005 оноос эхлэн газар тариалангийн салбарт хамтран ажиллаж, тус аймгийн Борнуур, Зуунмод суманд Кангвон мужийн хөрөнгө оруулалттай нарийн ногоо тариалах хүлэмжүүдийг барьж байгуулсан байна. Энд төрөл бүрийн хүнсний ногоо, нарийн ногоог тариалахаас гадна ногоо тарихыг хүссэн иргэдэд төрөл бүрийн сургалт зохион байгуулж иржээ. БНСУ-ын Кангвон мужийн хөдөө аж ахуйн төслийг Зуунмод сумын “Атрын шим” ХХК хэрэгжүүлж байгаа аж. Ингээд 2007 оноос эхлэн дагнасан сортын ногоог тариалж эхэлсэн байна. Жилийн гуравугаар сараас тариалалтын ажил эхэлдэг бөгөөд технологийн шинэчлэлийг ашиглан хоёр жилд тариалдаг ногоог ганцхан жилийн дотор хураадаг болсон байна. Энэ жил олон төрлийн нарийн ногоо тариалахаас гадна төрөл бүрийн жимсийг тарьжээ.
Б.Хишигээ
/Төв/
/Төв/