Усанд сэлэлтийн төрөлд алтан медаль хүртэж, Америкийн эрэгтэй тамирчны амжилтыг эвдсэн Хятадын эмэгтэй тамирчин Е Шивенийг сэргээш хэрэглэсэн хэмээн америкчууд сэжиглэснээс болж, хоёр орны хооронд дипломат дайн дэгджээ. Хятадын усанд сэлэлтийн залуу тамирчин Е Шивень дэлхийн рекордыг нэг секундээр эвдэхэд Америкийн дасгалжуулагч Жонн Леонард “Байж боломгүй юм” хэмээн уулга алдаж, "сэргээш хэрэглээгүй гэдгээ батлах ёстой” гэсэн аж. Харин Хятадын алтан медалийн эзэн, супер охин сэргээш хэрэглээгүй хэмээн мэдэгджээ.
Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан 400 метрийн төрөлд алтан медаль зүүсэн Е Шивень өнгөрсөн бямба гаригт түрүүлж, хувийн амжилтаа таван секундээр эвдсэн юм. Америкийн усанд сэлэлтийн тамирчин Рьян Лохте олимпийн 16 медалийн эзэн Майкл Фелпсийг ардаа орхиж, алтан медалийн эзэн болсон. Гэвч хятад охин түүнээс хурдан байсан нь америкчуудыг тайван суулгахгүй байгаа аж. Америкийн дасгалжуулагч Жонн Леонард Хятадуудыг бүр генетикийн арга ч хэрэглэсэн байж магадгүй гэж хардаж байгаа аж.
Е Шивень 400 метрийн ганцаарчилсан төрөлд сүүлчийн 50 метрийн чөлөөт сэлэлтийг 28.93 секундэд туулж, шинэ дээд амжилт тогтоосон бол Америкийн эрэгтэй тамирчин Рьян Лохте дээрх зайг 29.1 секундэд туулсан юм.
Холбоотой мэдээг ЭНД дарж үзнэ үү.