Наймдугаар сарын 2-ноос халах төлөвтэй байна

Хуучирсан мэдээ: 2012.07.31-нд нийтлэгдсэн

Наймдугаар сарын 2-ноос халах төлөвтэй байна

Ус, цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс ирүүлсэн мэдээгээр өнөөдөр болон маргааш бороо үргэлжлэн орох төлөвтэй байна.  Өнөөдрийн байдлаар Хянганы уулсаас эхтэй Халх голын адгаар усны төвшин өмнөх өдрийнхөөс 10 орчим см нэмэгдэж, үерийн аюултай орчинд дөхөн үерлэж байгаа ажээ. Мөн Хэнтий нуруунаас усжих Ерөө, Туул голын адгаар үерийн төвшинг давсан хэвээр байна. Маргааш Туул гол, Улаанбаатар орчмоор усны төвшин 20-25 см нэмэгдэж, үерийн төвшинд дөхөн үерлэх тул дээрх голуудын сав газрын ойр орчмоор амьдарч буй болон амралт зугаалгаар явж байгаа иргэд онцгой сэрэмжтэй байхыг албаныхан анхааруулж байна.

Наймдугаар сарын 4-нийг хүртэлх цаг агаарын ерөнхий төлөвийг танилцуулъя.

1-нд Төв, зүүн зүгийн нутгаар,
2-нд Зүүн зүгийн нутгаар,
3-нд Баруун зүгийн нутгаар,  
4-нд Баруун болон төвийн нутгаар дуу цахилгаантай түр зуурын бороо орно. Дуу цахилгааны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Наймдугаар сарын 1, 2-нд ихэнх нутгаар сэрүүхэн, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 14-19 хэм, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө  14-19 хэм, өдөртөө 26-31 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 19-24 хэмдулаан байх юм байна. Харин наймдугаар сарын 2-ноос нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар халах төлөвтэй талаар Ус, цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээлж байна.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж