Онлайн уншигчдад зориулсан таблетны сонгодог гэр

Хуучирсан мэдээ: 2012.07.31-нд нийтлэгдсэн

Онлайн уншигчдад зориулсан таблетны сонгодог гэр

Өнөө үед хүмүүс таблет ашиглан интернетээс мэдээ, мэдээлэл авах, сонин сэтгүүл, ном унших нь энгийн хэрэглээ болжээ. Харин та өөрийн таблетаа энгийн ном шиг байдалтай харагдуулахыг хүсч байна уу?

Тэгвэл танд нэгэн сонирхолтой гэр санал болгож байна. Таны таблетыг найдвартай хамгаалахаас гадна хуучны алдартай, сонгодог зохиолын хавтастай яг адил гадаргуутай гэрнүүд худалдаанд гарчээ. Уг гэр нь зөвхөн iPad, Kindle fire болон Nexus 7 зэрэг таблетуудад таарч ажиллах ажээ.

Т.МӨНХТҮВШИН




NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж