Үндэсний уран илтгэгчийг шалгарууллаа

Хуучирсан мэдээ: 2010.05.13-нд нийтлэгдсэн

Үндэсний уран илтгэгчийг шалгарууллаа

Үндэсний уран илтгэлийн аварга шалгаруулах “Аггон V” тэмцээнийг “Элсний нүүдэл үү? Оюуны нүүдэл үү?” сэдвийн хүрээнд амжилттай зохион байгууллаа. Тэмцээнд 100 гаруй илтгэгч оролцсоноос хоёрдугаар шатанд 10 оролцогч шалгарсан бөгөөд сэдвүүдээс сугалан 30 секунд бэлтгэснээр илтгэлээ танилцуулсан юм.
Нийт дөрвөн үе шаттайгаар үргэлжилсэн тус тэмцээний ялагчаар Б.Пүрэвсүрэн шалгарч, Лидершиф институтийн зардлаар АНУ-д суралцах эрхийн бичиг гардсан юм. Хоёрдугаар байрны илтгэгчийг PC MALL компютерийн их дэлгүүрээс notebook-р урамшуулсан бол эхний 10 байрт шалгарсан илтгэгчид ивээн тэтгэгчдийн шагналын эзэд болжээ. Уран илтгэнэ гэдэг ухаантай, зөв цэгцтэй ярихын нэр гэдгийг харуулсан тэмцээнийг ирэх жил дахин зохион байгуулах юм. Дашрамд сонирхуулахад, саяхан Дархан-Уул аймагт “Амжилтын төлөө хамтдаа” спортын лекц уншсан гавьяат тамирчин Б.Наранбаатар энэхүү тэмцээнд оролцогчдод зориулан спортын амьдрал, амжилтын тухай сонирхолтой лекц уншиж, тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад шагнал гардуулсан байна.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж