Өмгөөлөгч хавтаст хэрэгтэй бүрэн танилцсан гэв

Хуучирсан мэдээ: 2012.07.31-нд нийтлэгдсэн

Өмгөөлөгч хавтаст хэрэгтэй бүрэн танилцсан гэв

Өмнө
нь таван удаа товлогдсон ч тухайн бүртээ өмгөөлөгчтэй холбоотой
асуудлаар хойшлогдож байсан МАХН-ын дарга Н.Энхбаяр нарын дөрвөн хүнд
холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд болох
билээ. Хамгийн сүүлд долдугаар сарын 18-нд болсон шүүх хурлын үеэр
Н.Энхбаяр өмгөөлөгчөө сольж, О.Сайнгэрэлийн оронд Гавьяат хуульч
С.Нарангэрэлийг сонгосон тул шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулсан юм.

Харин
өнөөдөр шүүх хуралд оролцохоор Сүхбаатарын дүүргийн шүүх танхимд
хүрэлцэн ирсэн Гавьяат өмгөөлөгч С.Нарангэрэл “хавтаст хэрэгтэйгээ бүрэн
танилцсан, тиймээс өмгөөлөгчөөс шалтгаалж шүүх хурлыг хойшлуулах
үндэслэл байхгүй” хэмээн сэтгүүлчдэд мэдэгдлээ. Харин түүний зүгээс
хэргийн хохирогч, гэрч нарыг шүүх хуралд оролцуулах хүсэлтийг шүүх
бүрэлдэхүүнд гаргаад байгаа аж. Хэрэв хохирогч, гэрч нар оролцохгүй бол
шүүх хурлыг явуулахад учир дутагдалтай гэж үзэж буйгаа С.Нарангэрэл
өмгөөлөгч хэллээ.

НЭМЭЛТ: 10:32 цаг

МАХН-ын
дарга Н.Энхбаяр нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг шүүх хурал дөнгөж
сая Сүхбаатар дүүргийн шүүхэд эхэллээ. Шүүх хуралд Н.Энхбаяраас гадна
До.Чулуунбаатар, Ж.Мягмаржаргал, Д.Дуламсүрэн нар шүүгдэгчээр оролцож
байна. Мөн шүүх хуралд даргалагч шүүгчээр
С.Соёмбо-Эрдэнэ, шүүгчээр М.Алдар, С.Оюунчимэг, улсын яллагчаар
Е.Сагсай, О.Мөнхбаатар нар, харин өмгөөлөгчөөр Г.Оюунцэцэг, Л.Өлзийхүү,
Ц.Цэрэнжээ, К.Бауржан, С.Нарангэрэл нар ажиллаж байгаа юм.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж