Шүүх хуралдааныг 14.00 цаг хүртэл завсарлуулав

Хуучирсан мэдээ: 2012.07.31-нд нийтлэгдсэн

Шүүх хуралдааныг 14.00 цаг хүртэл завсарлуулав

МАХН-ын дарга Н.Энхбаяр нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд 10.30 цагийн орчимд эхэлж, шүүх бүрэлдэхүүн дөнгөж сая хурлыг завсарлууллаа. Н.Энхбаяр болон До.Чулуунбаатар, Ж.Мягмаржаргал, Д.Дуламсүрэн нарын өмгөөлөгчид хавтаст хэрэгт хавсаргасан зарим баримт материалыг дахин шинжилж, нягтлах хэрэгтэй гэж үзэж буйгаа илэрхийлж, түүнийгээ шүүх бүрэлдэхүүнд танилцуулсны дараа шүүх хурлыг 14.00 цаг хүртэл завсарлуулав. Хурлыг даргалагч шүүгч С.Соёмбо-Эрдэнэ “Хурал завсарлаад ормогц улсын яллагчид яллах дүгнэлтээ танилцуулсны дараа шүүх хуралдаан үргэлжлэн явагдах болно” гэв.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж