Алтаар мотоцикль бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2010.05.13-нд нийтлэгдсэн

Алтаар мотоцикль бүтээжээ

Mikael Lugnegard гэдэг нэр тийм ч алдартай биш байж болох юм. Гэхдээ тун удахгүй бид энэ нэрийг мэддэг болно гэдэгт эргэлзэх зүйлгүй. Тэр саяхан Seraphim гэх алтан мотоцикль зохион бүтээсэн юм. Энэ нь зүгээр ч нэг алтаар бүрсэн хоёр дугуйт биш. Зохион бүтээгч энэхүү мотоциклоо дан ганц алтаар бүрэлгүйгээр шар өнгийн бусад металлыг зохицох газруудад нь хэрэглэсэн нь илүү сайхан харагдуулж чаджээ. Эмээл хэлбэртэй суудал нь энэ уналгыг ер бусын тохь тухтай болгож чадсан байна. Зохион бүтээгч Mikael Lugnegard өөрийн зохион бүтээсэн загвараа “булчинтай баян залуус”-т зориулсан гэж ярьжээ.

Ж.Нил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж