Шварценеггер эдлэнгийнхээ үнийг буулгав

Хуучирсан мэдээ: 2012.07.31-нд нийтлэгдсэн

Шварценеггер эдлэнгийнхээ үнийг буулгав

Холливудын жүжигчин, бизнесмэн, улс төрч Арнольд Шварценеггер, зохиолч Мария Шрайвер нар 25 жилийн турш ханилсны эцэст салахаар шийдэн,  өнгөрсөн жилийн тавдугаар сараас тусдаа амьдрах болсон. Дөрвөн хүүхдийн аав, ээж  Арнольд Шварценеггер , Мария Шрайвер нар  Санта-Барбарагийн далайн эргийн “Карпинтериа” хэмээх жижиг хот дахь  эдлэнгээ  зарахаар шийджээ. Тэд энэхүү эдлэнгээ 4.495 ам. доллараар үнэлсэн байна. Гэвч хэн ч одоо болтол энэхүү эдлэн болон тансаг байшинг нь худалдаж аваагүй байна.  Тэд Санта-Барбарагийн “Монте Алегро” эдлэнгээ 2008 онд 4.7 тэрбум ам.доллараар худалдаж авч байжээ. Хэдийгээр Мария Шрайвер 101,172 метр квадрат талбайтай тансаг байшин болон эдлэнгээ зарахын хүслэн болсон ч үүнээс ангижрахын тулд үнийг нь илүү буулгах хэрэгтэй болжээ. Тиймээс энэхүү эдлэнгийнхээ үнийг 4.5 сая ам.доллар болгож бууруулсан байна. Учир нь тэрбээр Арнольд Шварценеггертэй хамт өнгөрүүлсэн үеийг  санагдуулах энэхүү байшинд амьдрахыг хүсээгүй гэнэ. Мөн тэрбээр сүсэгтэй нэгэн тул эдлэнгийн байшин нь муу энергиэр хүрээлэгдсэн гэдэгт эргэлзэхээ больжээ.

Б.Анхтуяа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж