Н.Алтанхуяг Хөгжлийн банкинд санаа тавина

Хуучирсан мэдээ: 2012.07.31-нд нийтлэгдсэн

Н.Алтанхуяг Хөгжлийн банкинд санаа тавина

Хөгжлийн банк хөрөнгийн зах зээлээс 580 сая ам.доллар босгосноо өнгөрсөн гуравдугаар сард зарласан. Ийн бүтээн байгуулалтын төслүүдийг санхүүжүүлэх хөрөнгийн эх үүсвэртэй болсон ч эргээд их хэмжээний өрөнд унаж эхэлжээ. Тодруулбал Монгол улсын Хөгжлийн банк 580 сая ам.долларын бондоо жилийн 5.75 хувийн хүүтэй, таван жилийн хугацаатайгаар олон улсын хөрөнгө оруулалтын ING, Deutsche Bank, HSBC банкуудад арилжаалсан юм. Тэгэхээр өдөрт 95 мянган ам.долларыг дээрх банкуудад төлөх болж байна. Өдөрт 95 мянган ам.доллар алдахаар  5 жилийн хугацаанд төлөх өрийн хэмжээ асар их байх нь ойлгомжтой.

Монгол улс өдөр ирэх тусам өрөнд унаж, алдагдалд орж байгаад Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг санаа тавьж, энэ асуудалд яаралтай арга хэмжээ авахыг Ерөнхий сайд С.Батболдод сануулсан удаатай. Тэрбээр өнөөдөр өөрийнхөө албан ёсны твиттер хуудсанд “Хөгжлийн банк өдөрт 120 сая төгрөгийн алдагдалтай ажиллаж байна. Засгийн газар арга чарга хайдаггүй ээ. Хайран мөнгө..” гэж бичжээ. Шинэ Засгийн газар байгуулагдаж, албан ёсоор ажилдаа орвол Н.Алтанхуяг сайд Хөгжлийн банкны асуудлыг нэн тэргүүнд шийдэх бололтой.

О.Хосцэцэг

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж