С.Нарангэрэлийн хүсэлтийг хүлээн авсангүй

Хуучирсан мэдээ: 2012.07.31-нд нийтлэгдсэн

С.Нарангэрэлийн хүсэлтийг хүлээн авсангүй

Сүхбаатар дүүргийн шүүхэд өнөөдөр 10.30 цагийн орчимд эхэлсэн МАХН-ын дарга Н.Энхбаяр нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг шүүх хурал үргэлжилж байна. Н.Энхбаярын өмгөөлөгч С.Нарангэрэл шүүх хуралд улсын яллагчаар оролцож байгаа Ё.Сагсай, ерөнхий шүүгч С.Соёмбо-Эрдэнэ нараас татгалзах хүсэлт гаргажээ. Тэрбээр “Хурлын даргалагч шүүгч С.Соёмбо-Эрдэнэ нь энэ хэрэгт хувийн сонирхлоор хандаж байна” гэсэн байна. Шүүх бүрэлдэхүүн эдгээр асуудлыг хэлэлцээд хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн шийдвэр гаргажээ.

Шүүх хурал үргэлжилж байна.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж