“Лондон-2012” олимпийн наадмаас Монголчууд анхны медалиа хүртсэн торгон агшинтай зэрэгцэн мянга мянган Монгол хүн баярын бэлэг авч эхэллээ. Монгол түмний итгэл найдвар, хүсэл тэмүүлэлтэй хамт Лондонгийн тэнгэрт Монголын алтан соёмбот далбаа намирсан энэхүү баярт мөчийг Мобиком корпораци хэрэглэгч түмэнтэйгээ хуваалцаж, ’’Би эх орондоо хайртай’’ тусгай картаар дансаа цэнэглэсэн хүн бүрт баярын мэндчилгээгээ хуваалцах бонус нэгж бэлэглэснийг дуулгахад таатай байна. Монгол хүн бүрийн омогшлыг төрүүлж, манай тамирчид алт, мөнгө, хүрэл медаль хүртэх баярт мөч бүрийн тоогоор ’’Би эх орондоо хайртай’’ картаар дансаа цэнэглэсэн эрхэм танд медалийн хишиг 5000₮-ийн ярианы эрхээр мялаах болно.
Та 8-р сарын 3-ыг дуустал Олимпд зориулсан тусгай картаар дансаа цэнэглэж, Мобикомын 1.3 сая хэрэглэгчтэй хамтдаа баяраа хуваалцаарай.
Эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгах тамирчдынхаа баярыг хамтдаа тэмдэглэх Монголчуудын Уухай тасралтгүй үргэлжилсээр байна.