Уго Чавес шилдэг “Twitter”-чингээр тодорч олныг гайхшруулав

Хуучирсан мэдээ: 2010.05.13-нд нийтлэгдсэн

Уго Чавес шилдэг “Twitter”-чингээр тодорч олныг гайхшруулав

Венесуэл улсын ерөнхийлөгч Уго Чавес өдөр болгон Twitter-т нэг мэдээ илгээж эхэлснээр дэлхийн хэмжээнд 100 сая хэрэглэгчтэй болсон энэхүү олон нийтийн мэдээллийн салбарт өөрийгөө мэдрүүлж эхэлжээ. Энэ оны дөрөвдүгээр сард  удаа дараа телевизийн дэлгэцээр олон цаг ярьж, телевиз үзэгчид болон ард иргэдээ залхааж байна гэсэн шүүмжлэл, дургүйцэлд өртөж байсан билээ. Энэ талаар дүгнэлт хийсэн ч юм уу ямар ч гэсэн олон түмэнтэйгээ харилцах арга барилаа өөрчлөхөөр зориг шулуудаж, twitter-ийн хэрэглэгч болохоор шийджээ. Зургаа, долоон цаг телевизээр тасралтгүй ярьчихдаг Чавесийн хувьд 520 тэмдэгтээс бүрдсэн мэдээ бичих твиттерийн хатуу нөхцөлийг хүлээн зөвшөөрөх нь тийм ч амархан биш байсан байх. Гэхдээ тэр интернетэд өөрийн гэсэн “хоргодох байр” бий болгоно гэж ярьж байсан удаатай.
“Миний хайрт эрэгтэй, эмэгтэй Кандангерчүүдээ! Твиттерийн мэдээ санаанд оромгүй тэсрэлт боллоо. Та нартаа баярлалаа. Thanks. Одоо Баринас мужид Эвотай хамт байна. Бид ялна”  гэсэн хоёр дахь мэдээгээ явуулжээ. Чавес …@chavezcandanga гэсэн хаяг нээлгэсэн ажээ. Канданга хэмээх үг нь венесуэлчүүдийн хувьд зөрүүд, тэсрэмтгий зан чанартай хүн гэсэн утгатай үг ажээ.
Твиттерт хаяг нээлгээд долоо хоног өнгөрөхөд өөрийн шүтэн бишрэгчид болон эсэргүүцэгчдээс 92 000 мэдээ хүлээн авчээ. Түүний твиттерийн багт одоохондоо таван хүн ажиллаж байгаа бөгөөд удахгүй харилцагч хүмүүсийн тоо сая давах байх гэсэн тооцоо гаргажээ.
Венесуэлийн 30 гаруй сая иргэний 30 гаруй хувь нь интернетийн сүлжээ ашигладаг ажээ.

Эх сурвалж: AFP
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж