“Киви” хамтлаг тав дахь цомгоо гаргана

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

“Киви” хамтлаг тав дахь цомгоо гаргана

Өнгөрсөн
онд таван жилийнхээ ойн хүрээнд “Киви таван нас” тоглолтоо хийсэн
“Киви” хамтлагийнхан шинэ цомгийн ажилдаа ороод завгүй байна. Тэдний
тав дахь цомог 15 дуунаас бүрдэх бөгөөд поп стилтэй байх аж. Шинэ
цомгийн талаар хамтлагийн продюсер Б.Ангирмаа хэлэхдээ “Манай охидуудын
тав дахь цомог нь удахгүй гарах гэж байна. Одоогоор бичлэгтээ ороод
байна. Шинэ цомогтоо хараахан нэр өгөөгүй байгаа. Бүх дуугаа
бичүүлээдтэр дундаасаа хамгийн гоё гэсэн дууныхаа нэрээр нэрлэнэ дээ”
гэв. Шинэ цомог ирэх тав, зургадугаар сард сонсогчдын гарт хүрэх юм
байна.

М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж