Зуны XXX олимпийн наадмын гурав дахь өдөр жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд ОУХМ С.Ням-Очир хүрэл медаль хүртсэнээр Монгол Улс Лондонгийн олимпийн наадмаас анхны медалиа нэр дээрээ овоглуулж, медалийн хүснэгтэд 27 дугаарт эрэмбэлэгдэж эхэллээ. Олимпийн наадамд тамирчдаа өрсөлдүүлж буй дэлхийн 205 орноос одоогор 37 орны баг тамирчид медаль хүртээд байна. Хятадын баг тамирчид есөн алт, таван мөнгө, гурван хүрэл, нийт 17 медаль хүртсэн амжилтаар медалийн чансаагаар тэргүүлж байгаа бол АНУ /5-7-5/ болон Франц /3-1-3/-ын тамирчид удаалж буй.
Медаль хүртсэн орнуудаас 18 нь олимпийн аваргатай болжээ.
С.ЦЭЛМЭГ