Орон нутгийн татварын алба унаатай боллоо

Хуучирсан мэдээ: 2012.07.31-нд нийтлэгдсэн

Орон нутгийн татварын алба унаатай боллоо

Татварын Ерөнхий газраас зарим аймгийн Татварын хэлтсүүдийг автомашинтай болгожээ. Татварын албаны ажил гүйцэтгэх чадамжийг дээшлүүлэх, орон нутгийн татварын хэлтсүүдийг чадавхижуулах зорилгоор дээрх ажлыг хийжээ. Эхний ээлжинд Налайх дүүрэг болон Өмнөговь аймгийн Татварын хэлтэст өгөөд байгаа аж. Автомашиныг Татварын ерөнхий газрын дарга Б.Баттөмөр гардуулжээ. Орон нутгийн Татварын хэлтсүүдээ унаажуулж буйд хэлтсийн дарга нар Үндэсний татварын албаны удирдлагуудад талархал илэрхийлэв.

Э.САР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж