Байгаль орчноо хамгийн сайн хамгаалдаг орнууд

Хуучирсан мэдээ: 2010.05.13-нд нийтлэгдсэн

Байгаль орчноо хамгийн сайн хамгаалдаг орнууд

Дэлхийн улс орнуудын амьдралын түвшин, байгаль орчноо хэрхэн хамгаалж буй талаар 25 үзүүлэлт бүхий судалгааны тогтолцоо гаргаж, хэвлэн нийтэлжээ. Энэхүү судалгааг АНУ-ын Колумби болон Yale-гийн их сургуулиуд эрхлэн гаргаж, хоёр жил тутамд олон нийтэд зориулан хэвлэн нийтэлж байх юм байна. Та ямар улс орон байгаль орчноо хамгаалах талаар сэтгэл гаргаж, ажиллаж буйг мэдэхийг хүсч байна уу?
Хамгийн шилдэг нь Исланд улс. Үнэлгээний 100 хувиас 93.5 хувийн үнэлгээ авчээ. Хэдийгээр галт уулын дэлбэрэлтээс үүдсэн үнс чандруунд дарагдаад байгаа ч гэсэн тив дэлхийн хамгийн цэвэр байгаль орчинтой гэсэн үнэлгээг авч чадсан байна. Энэ орны амьсгалах агаар, уух ус нь дэлхийн хамгийн цэвэрхэнд зүй ёсоор тооцогддог байна. Бас ард иргэд нь агаарын бохирдолд өртөөгүй гэсэн үнэлгээ гарсан  байна.
Хамгийн доод үнэлгээг Сьерра Леон улс авчээ. 32.1 хувийн үнэлгээ авсан нь дэлхийн хэмжээнд хамгийн доод үзүүлэлт болсон байна. Энэ орон Африк тивийн хамгийн ядуу орны нэгэнд тооцогддогоос гадна сүүлийн жилүүдэд гарсан иргэний дайны улмаас байгаль орчноо хамгаалах асуудалд анхаарлаа хандлуулахаа больсон ажээ. Байгаль орчноо хамгаалдаггүй дэлхийн хамгийн дорой 10 орны жагсаалтад Африк тивийн орнууд оржээ.
Дэлхийн хамгийн хүчирхэг орны нэг болох АНУ дэлхийн хэмжээнд 61 дүгээр байр буюу 63.5 хувийн үнэлгээ авч, дэлхийн алтан дундаж үзүүлэлттэй орны нэг болжээ. БНХАУ 121, Энэтхэг улс 123 дугаар байрт тус тус оржээ.
Хамгийн сонирхолтой нь байгаль орчноо хамгаалах асуудалд аливаа улсын хөгжил, дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ нөлөөлдөггүй болохыг тогтоожээ.  Үүний гэрчээр Колумби, Куба улс тодорчээ. Куба 78.1, Колумби улс 76.8 хувийн үзүүлэлттэй гарчээ.
Монгол улс 142 дугаар байр буюу 42.8 хувийн үнэлгээ авч, сүүл баригч орны тоонд оржээ.

Эх сурвалж: hola. Com
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж