“Нэг суурин-нэг бүтээгдэхүүн” төсөл хэрэгжүүлж байна

Хуучирсан мэдээ: 2012.07.31-нд нийтлэгдсэн

“Нэг суурин-нэг бүтээгдэхүүн” төсөл хэрэгжүүлж байна

Булган аймгийн Орхон сумын төр захиргааны байгууллага, иргэд хөдөлмөрчид Засгийн газраас баталсан “Нэг суурин-нэг бүтээгдэхүүн” хөтөлбөр хэрэгжүүлэх зорилтыг эрхэмлэн ажилласны  дүнд гэрийн цуулбар мод, цагаан идээ, “Орхон эсгий” хоршооны эсгий, эсгий эдлэл, “Орхон Мандал” компанийн гурил зэрэг орон нутгийнхаа нэрийн хуудас болсон ажил үйлчилгээ, бүтээгдэхүүн бий болгожээ. Түүнчлэн сумын ИТХ, Засаг дарга, тамгын газраас сум орон нутгаа хөгжүүлэхэд санаачилга гарган ажиллаж, сүүлийн дөрвөн жилд хүүхдийн цэцэрлэг, “Хүний хөгжлийн төв”-ийн барилгыг шинээр ашиглалтад оруулах, соёлын төв, жижиг дунд үйлдвэрлэл, халуун усны барилгын их засвар, багуудын төвийг тохижуулах болон цахилгааны нэгдсэн сүлжээнд холбогдох, “Орхоны долгио” орон нутгийн телевизийн байрыг тохижуулан тоног төхөөрөмжөөр хангах, шатрын клуб байгуулах, зарим давааны замыг засах зэрэг арга хэмжээнд 410 сая гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн нь урьд жилүүдээс ихээхэн нэмэгдсэн байна.

                                                                                                      Ж.Мөнх-Очир /Булган/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж