Бассейнуудын түрүүч удахгүй ашиглалтад орно

Хуучирсан мэдээ: 2012.07.31-нд нийтлэгдсэн

Бассейнуудын түрүүч удахгүй ашиглалтад орно

Улаанбаатар хотод зургаан газарт усан спорт сургалтын төв барихаар хөрөнгө тусган эхлүүлсэн ажлын явцтай өчигдөр Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг танилцжээ. Хотын удирдлагууд Улаанбаатар хотод зургаан газарт усан спорт сургалтын төв барихаар шийдсэн байна. Дүүргүүдэд баригдаж буй дээрх төвүүдээс Баянзүрх дүүргийн 21 дүгээр сургуулийн хойно барьсан төвийн ажил үндсэндээ дуусч, мэргэжлийн комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болжээ. Дээвэр дээрээ сагсан бөмбөгийн талбай бүхий, усан спортын төв нь дотроо фитнессийн өрөөнүүдтэй аж. 1,3 тэрбум төгрөгийн өртөг бүхий энэхүү төвийг “Намуун дэвжих” ХХК-ийн барьж гүйцэтгэсэн байна. Монгол Улсад анх удаа барилгын дээврийг сагсан бөмбөгийн талбай болгон ашиглахаар барьсан нь энэ ажээ. Усан спортын сургалтын төвийн эрүүл ахуйн тухайд, бассейний усыг хүчилтөрөгчөөр байнга ариутгаж байх технологи хэрэглэж байх гэнэ. Энэ нь 21 дүгээр сургуулийг түшиглэсэн хэдий ч энэ орчим нь оюутны хотхон учир залуус өргөнөөр үйлчлүүлэх боломжтой тухай албаныхан онцолж байна. 

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж