-Ардын дууны төрөл таван насны ангиллаар болж, таван авьяастан оролцсоноос, 31-50 насны ангилалд Цэнхэрмандал сумын Б.Оюунтунгалаг гуравдугаар байр диплом, хүрэл медаль
-Орчин үеийн дуу зохиогчдын төрөлд дөрвөн авьяастан оролцсоноос Хан Хэнтий чуулгын дуучин Уранцэцэг, Тэмүүжин ЦС-ын сурагч Д.Маргад нар нь Б.Авирмэдийн зохиосон дуугаар Мөнгөн медаль, тусгай байрын шагнал
-Ерөөл магтаалын төрөлд Цэнхэрмандал сумаас оролцогч Г.Одгэрэл хүрэл медаль, диплом
-Буриадын нэг өдөр театрчилсан тоглолтын төрөлд Дадал сумаас оролцсон хамтлаг диплом, дурсгалын зүйл
-Гар урлал үзэсгэлэнгийн төрөлд Хэрлэн сумын Б.Тамир-арьсан урлалын төрлөөр хүрэл медаль диплом , Дадал сумын Ц.Баярсайхан-модон эдлэлийн төрлөөр хүрэл медаль диплом, Дадал сумын Б.Дэлгэрмаа-оёдлын төрлөөр тусгай байрын шагнал дипломоор тус тус шагнагдаж, нийт 5 медаль 3 тусгай байрын шагналаар шагнагдлаа. Шагналыг дагасан мөнгөн шагнал нь 5000-20000 рубль байлаа. Их наадамд нийт 17 машин цуваа болон явснаас албан ёсны оролцогчидыг Хан Хэнтий чуулга, Биеийн тамир спортын газар, Байгалын голомтот халдварт өвчинтэй тэмцэх газар, Боловсрол соёлын газар, Аймгийн Засаг даргын Тамгыйн газрын нийт 5 пургон иргэдийг тээвэрлэн ажиллалаа. Наадамд соёлын хэлтсийн даргаар 23 жил ажилласан, Алтаргана наадмыг санаачлагч Б.Дуламжав урилгаар оролцож, шүүгчээр Монгол улс, Буриадын гавьяат жүжигчин, Ц.Ичинхорлоо, Гавьяат жүжигчин Хан Хэнтий чуулгын уртын дуучин С.Нансалмаа, эмч, сурвалжлагчаар Л.Мэндбаяр, Б.Батцэцэг нар оролцлоо. Энэ жилийн наадмын нэг онцлог нь Хан Хэнтий чуулгын уран бүтээлчид судалгаа хийх зорилгоор наадмыг үзэж сонирхсоноос гадна, төрөл бүрийг хариуцан ажилласнаараа амжилт гаргах нэгэн үндэс боллоо гэж зохион байгуулагчийн зүгээс үзэж байна. Их наадамд аймгийн Засаг даргын нөөц сангаас оролцогчдын унаа, байр, хоолны зардалд 9,5 сая төгрөгийг зарцууллаа.