Хиллари Клинтон хар тивд айлчлав

Хуучирсан мэдээ: 2012.07.31-нд нийтлэгдсэн

Хиллари Клинтон хар тивд айлчлав

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон Африк дахь төрийн дээд хэмжээний айлчлалаар өчигдөр буюу даваа гаригт Өмнөд Судан улсад айлчилжээ. Хиллари Клинтон Өмнөд Суданд хийсэн айлчлалаараа тус улсын Ерөнхийлөгч  Салва Кийртэй хоёр улсын хамтын ажиллагаа тэр дундаа газрын тос болон иргэний харьяалаллын асуудлаар хэлэлцсэн аж. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга зүүн  Африкийн улсууд болох Уганда, Кени, Малави улсуудаар айлчилсны дараа өнөөдөр буюу мягмар гаригт  Бүгд Найрамдах Сенегал улсад айлчлалаа үргэлжлүүлэх гэнэ. Түүний энэхүү айлчлалын талаарх мэдээллийг Америкийн төрийн Департаментын төлөөлөгч Виктория Хуланд мэдээлжээ. Хиллари Клинтон Сенегалын Ерөнхийлөгч  Маки Саллтай хоёр орны хамтын ажиллагаа болон энэ сарын эхээр болсон тус улсын хууль тогтоох байгууллагыг эмхлэн байгуулсан сонгуулийн талаар санал солилцох аж. Түүнчлэн Сенегалын Ерөнхийлөгчтэй уулзахдаа Клинтон  тус улсын чөлөөт ардчилал тэр дундаа ардчилсан үндсэн хуулийн уян хатан байдлыг эрхэмлэх тал дээр өөрийн орны туршлагаасаа хуваалцан, хамтын ажиллагааны талаар онцлон авч үзнэ хэмээн АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч Виктория Хуланд мэдэгджээ.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж