Мисс Х.Баярмаагийн хувьд хэдийгээр бэлтгэл хийх хугацаа бага байсан ч жүжигчин мэргэжилтэй учраас байнгын бэлтгэлтэй байсан хэмээн түүний ээж, жүжигчин С.Өлзийхүү ярьсан юм. Тэрбээр охинтойгоо байнга холбоотой байгаа бөгөөд ажлынхаа боломжоор охиноо очиж дэмжих бол сүүлийн шатны шалгаруулалтад түүний хань, “Шинэ өнгө” продакшны захирал Ц.Хүсэлбаатар Ордост очин охиноо дэмжихээр болжээ.
Дэлхийн миссийн тэмцээнд өрсөлдөж байгаа орон орны гоо бүсгүйчүүд ӨМӨЗО-ны Ордос хотын “Crown Plaza”-д байрлаж байгаа бөгөөд тэд Хонгконг, Хайнань мужийн Саня хотоор аялан далайн эрэг дээр усны хувцастай зураг авалтад орсон бол өнөөдөр Шанхай хот руу аялж, хандивын арга хэмжэээнд оролцох юм байна.