Google тооны машинтай боллоо

Хуучирсан мэдээ: 2012.07.31-нд нийтлэгдсэн

Google тооны машинтай боллоо

Дэлхийн хамгийн том хайлтын систем болох Google таны асуусан математик бодлогод хариулах чадвартай боллоо. Интернэт хайлтын системд ноёрхогч тэд саяхнаас сонирхолтой тооны машинтай болсон бөгөөд энэхүү тооны машин нь стандарт болон тригонометр функцийн товчнууд нийлсэн 34 товчтой аж.

Та тооны машиныг ашиглахын тулд Google сайтыг нээгээд хайх хэсэгт "6+9" гэх мэтээр өөрийн бодлогоо бичиж хайхад л хангалттай, эсвэл ЭНД дарж тооны машиныг ашиглах боломжтой ажээ.

Мөн энэхүү тооны машин нь зөвхөн компютер дээр ч биш бүх төрлийн ухаалаг гар утаснууд дээр ажиллах гэнэ.

                                                                                           Т.Мөнхтүвшин

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж