“Playtime 2012”-ын тасалбар худалдаанд гарлаа

Хуучирсан мэдээ: 2012.07.31-нд нийтлэгдсэн

“Playtime 2012”-ын тасалбар худалдаанд гарлаа

Амьд хөгжим сонирхогчдын хүсэн хүлээдэг “Playtime 2012” наадам Гачууртын “Монгол шилтгээн”-д наймдугаар сарын 4, 5-нд болох гэж буй. Рок наадамд олуулаа очихыг дэмжсэн энэ жилийн багцын үнэтэй тасалбар “Hi-Fi records” болон “Orange”-ын бүх салбараар худалдаанд гарлаа.

“Playtime” наадмыг хоёр өдрийн туршид үзэх бол 20 мянган төгрөг, хоёр дахь өдрийг дангаар нь үзэхийг хүсвэл 15 мянган төгрөг, тавуулаа хоёр өдрийн турш 80 мянган төгрөг, арвуулаа хоёр өдрийн тоглолтыг үзэх бол 150 мянган төгрөгийн үнэтэй тасалбаруудаас сонголтоо хийх  боломжтой.

Сануулахад, энэ жилийн зуны хамгийн нүргээнт наадамд 50 гаруй  хамтлаг оролцох нь тодорхой болсон ба  “Playtime” зах дээр өөрсдийн бүтээлээ худалдах хүсэлтэй хүмүүсийг “Hi-Fi records”-т бүртгэж байгаа юм. Задгай агаарт майхнаа барин,  хоёр өдрийн турш амьд хөгжмийн нүргээн дунд эрх чөлөөгөө мэдрэх наадам болоход дөрвөн хоног үлдлээ.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж