
“Герман ба Франц нийлээд евро бүсийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах үүрэгтэйгээ ухаарч байна. Бид түүнийг хамгаалахын тулд бүхнийг хийхзориг төгс” хэмээн уг мэдэгдэлд өгүүлжээ. Франсуа Олланд өөрийн санаачлагаар Өмнөд Тирольд амарч байгаа Ангела Меркельтэй ярилцжээ.
Өмнө нь Европын Төв банкны дарга Марио Драги түүний толгойлж буй байгууллагаа хямралтай сайн тэмцэж байгаа гэдгээ ч илэрхийлжээ. Түүний үг нь хямралтай орнуудын улсын үнэт цаасыг худалдан авах практикаа үргэлжлүүлж байна гэсэн дохио болов. Тухайлбал, Францын Le Monde сонинд өгүүлснээр ЕТБ испани, итали үнэт цаасыг худалдан авахаар бэлтгэж байгаа гэнэ.
Харин үүнийг Германы холбооны банк (Бундесбанк) “асуудалтай арга хэмжээ” гэж үзсэн байв. Манай энэ байр суурь өөрчлөгдөхгүй гэж Бундесбанкны хэвлэлийн албаны төлөөлөгч хэлжээ.